Чиглүүлэх сургалт эхэллээ

   ТЕГ-ын Сургалтын төвөөс татварын албанд ажиллаж байгаа татварын ажилтан, хураагч нарт зориулсан цахим болон танхимын чиглүүлэх сургалтыг зохион байгуулж байна.  Сургалтаар албан хаагчид чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, харилцааны хэм хэмжээ болон татварын  хууль, тогтоомж, эрх зүйн акт, журам, аргачлалын талаар дэлгэрэнгүй судлах юм.

    Татварын алба нь ТЕГ-ын даргын тушаалаар батлагдсан Монголын татварын албаны ажилтан, албан хаагчийн сургалт, хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд татварын албаны ажилтан, албан хаагчийг сурган хөгжүүлэх, мэргэшүүлэх татварын албаны мэргэшсэн, чадварлаг татварын улсын (ахлах) байцаагч бэлтгэх зорилго тавин ажиллаж байна.

   Хөтөлбөрийн хүрээнд чиглүүлэх, мэргэшүүлэх, удирдах албан тушаалтныг хөгжүүлэх, албан тушаал сэлгэх, шилжих чиг үүргийн, санхүү, татвар, бүртгэлийн англи хэл, авлигаас урьдчилан сэргийлэх, ёс зүй, байгууллагын соёл, харилцааны соёл гэсэн үндсэн 8 чиглэлээр сургалт зохион байгуулах юм.