ДОРНОД, ӨМНӨГОВЬ, ТӨВ АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ТАТВАРЫН УЛСЫН (АХЛАХ) БАЙЦААГЧДАД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

            ТЕГ-ын даргын 2017 оны А/11 дүгээр тушаалаар батлагдсан “Монголын татварын албаны ажилтан, албан хаагчийн сургалт хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд Татварын Ерөнхий Газрын дэд даргын баталсан “Татварын хэлтсийн татварын улсын (ахлах) байцаагч нарын мэргэшүүлэх сургалтын хичээлийн хөтөлбөр”-ийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Дорнод, Өмнөговь, Төв аймгийн татварын хэлтэст танхимын 3 өдрийн 24 цагийн сургалтыг Сургалтын төвийн ТУАБ багш В.Нарантуяа, Б.Төгсөө, ТУБ багш Ш.Ундраа, Н.Туул, Г.Хосбаяр, Ч.Сугар нар зохион байгуулж ажилласан.


            Сургалтаар Татварын хуулийн өөрчлөлт, Ёс зүйн үндсэн асуудал, Төрийн захиргааны албан хаагчийн болон Татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм, Харилцааны соёл, Авлига, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Төрийн албаны тухай хууль, Татвар төлөгчийн бүртгэл, Татварын тайлан хүлээн авалт, Татвар хураах үйл ажиллагаа, шинэчлэн батлагдсан хууль, Эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын ажиллагаа гэсэн агуулгаар цахим хичээлүүдээ бататган хичээл зааж, хэлэлцүүлэг зохион байгуулсан.


            Сургалтанд хамрагдвал зохих нийт 93 Т(У)АБ-аас хамрагдсан- 92, ирц- 99.0% байсан бөгөөд 1 татварын улсын байцаагч Улаанбаатар хотод шүүх хурал давхацсан тул хэлтсийн даргаас чөлөө авч сүүлийн 2 өдрийн хичээлд сууж чадаагүй болно .


 Сургалтанд хамрагдсан нийт ТУ/А/Б-аас заасан сэдэв, агуулгын хүрээнд цахим сургалтын системээр 100 онооны 20 асуулттай мэдлэг бататгах тестийн шалгалт авахад  дундаж үнэлгээ Дорнод –  71.0%, Төв - 70.0% , Өмнөговь -71.0% , Нийт дундаж – 70.7%  тус тус дүгнэгдсэн.


            Дорнод, Төв, Өмнөговь аймгуудын сургалтанд хамрагдсан нийт байцаагчдаас санал асуулга авахад 2017 оны мэргэшүүлэх сургалтын хэлбэр- 99.2 хувь таалагдсан, цахим хэлбэрээр зохион байгуулсан нь үр өгөөжтэй байсан гэж -98.3 хувь, хичээлийн лекц, слайд, сургалтын материал шаардлага хангаж байсан гэж -100.0 хувь, багш нарын хичээл заах ур чадвар- 98.3 хувь нь хангалттай сайн байна гэж тус тус хариулсан байна.