ОРОН НУТГИЙН “МЭРГЭШҮҮЛЭХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Сургалтын төв нь 2018 оны эхний хагас жилд ТЕГ-ын дэд дарга Б. Заяабалын баталсан “Орон нутгийн мэргэшүүлэх сургалт”-ын хөтөлбөрийн дагуу Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан Уул, Завхан, Өвөрхангай, Увс аймгийн татварын хэлтсийн татварын улсын /ахлах/ байцаагчдад мэргэшүүлэх сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулж явууллаа.

2018 оны мэргэшүүлэх сургалтыг 4 үе шаттайгаар татварын улсын /ахлах/ байцаагчийн эрхэлж буй ажлын чиг үүрэгт чиглэсэн, хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулсан нь илүү үр дүнтэй боллоо. Сургалт нь хуанлийн 30 хоногоор үргэлжлэн явагдсан бөгөөд схемчилсэн хуваарь гаргаж өгсөнөөр өдөр бүр сургалтад хандан мэдлэгээ дээшлүүдэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн.

 1-р үе шат: Татварын улсын /ахлах/ байцаагчийн заавал мэдэж байх хууль, журмын жагсаалтыг цахим сургалтын системд байршуулснаар хуулийн мэдлэгээ бататгасан.

2-р үе шат: Сургалтын хөтөлбөрийн дагуу төвийн багш нарын боловсруулан, цахим сургалтын системд байршуулсан хичээлийг уншиж судлан, бие даан дасгал ажил гүйцэтгэтгэн мэлдэгээ бататгасан.

3-р үе шат: Татварын улсын /ахлах/ байцаагчийн хариуцан гүйцэтгэж байгаа чиг үүргийн хүрээнд бие даалтаар хийх сэдвийн дагуу даалгаврыг гүйцэтгэж багшийн цахим шууданд ирүүлэн эргэх холбоотой ажилласан.

4-р үе шат: Энэ шат нь орон нутагт багш нар очиж танхимын хэлбэрээр зохион байгуулагдсан. Танхимын сургалтаар дээрхи шатнуудад суралцсан мэдлэгийг бататган, бие даалтыг хамгаалах, кейс тест дээр ажиллах, тэдэнд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг, ярилцлага хийх  зэрэг хэлбэрээр зохион байгууллаа.

            Сургалтад 270 татварын улсын /ахлах/ байцаагч хамрагдсан байна.

 

СУРГАЛТЫН ТӨВ