УЛААНБААТАР ХОТЫН “ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Татварын албанд ажиллаж, эхлэж байгаа албан хаагчийг татварын талаархи мэдлэгийг шат дараалласан байдлаар олгох зорилгоор дараахь шатлалаар Татварын улсын байцаагчийн эрх олгох сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулж явууллаа.

1-р үе шат: Заавал мэдэж байх хууль, дүрэм, журмыг уншиж судлан хуулийн мэдлэгээ бататгасан.

2-р үе шат: Хөтөлбөрт тусгагдсаны дагуу боловсруулсан цахим сургалтын системд байршуулсан хичээлүүдийг уншиж судлан, бие даан дасгал ажил гүйцэтгэтгэн мэлдэгээ бататгасан.

3-р үе шат: Танхимын сургалтаар дээрхи шатнуудад суралцсан мэдлэгийг бататган, кейс тест дээр ажиллах хэлбэрээр зохион байгууллаа.

 

СУРГАЛТЫН ТӨВ