“ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ЗАРЧМЫН ӨӨРЧЛӨЛТҮҮД” СЭДЭВТ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

2017 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр УИХ-аар батлагдсан “Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжих билээ. Монгол Улсын төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулах зорилготой тус хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө төрийн захиргааны төв байгууллагуудын албан хаагчдад Төрийн албаны зөвлөлөөс сургалт явуулж эхэллээ.

“Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн үзэл баримтлал, зарчмын өөрчлөлтүүд” сэдэвт сургалтыг Төрийн албаны салбар зөвлөлийн дарга, ТЕГ-ын Дотоод аудитын газрын дарга Д.Сайханчулуун нээж, үг хэллээ. Өнөөдрийн сургалтад ТЕГ, УТОХГ, Нийслэл, дүүргийн Татварын газар, хэлтсийн удирдлагууд, ТЕГ-ын албан хаагчид хамрагдаж байгаа юм.

Түүнчлэн Татварын ерөнхий газар, УТОХГ болон газар, нэгжүүдийн албан хаагчдыг бүрэн хамруулахаар 2018 оны аравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.